
Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өглөө.
Мөн үеэр тус яамны сайд Г.Дамдинням "Хомсдолтой нөхцөл байдалд бид бүгд орчихоод байна. 10 дугаар сард нөөцийн байдал муугай ч зарим нэг нөхцөл байдлаас шалтгаалж нөөцийн хэмжээг дуусгасан. Түүнээс хойш ОХУ-тай холбогдоод ажиллаж байна. Бид 100 хувь хараат. Энэ байдлаас Газрын тосны үйлдвэр ашиглалтад ороод, түүхий тосоо дотоодоосоо хангаж чаддаг болсон цагт гарна.10 дугаа сард зохиомол үйл явдлууд зарим үед болж байсан. 11, 12 дугаар сард бид захиалгаа нэмэгдүүлсэн. Одоогийн байдлаар 40 гаруй хувийн импорттой явж байна. Түүнээс бол бензин өгөхгүй байгаа юм байхгүй. Орж ирсэн болгоныг түгээж байна, тасалдуулахгүй хүргэхийг хичээж байна. Дизель түлш хүндрээд байгаа асуудал байхгүй, нөөц бүрдэж амжаагүй ч хүндрэл үүсээд байх юм байхгүй. Зохицуулалтын алдаа гаргаж байсан ч зохицуулсан. АИ92 дээр орж ирж байгаа хэмжээ хүрэлцэхгүй байна. Ирэх 2-3 өдрийн дараагаас импорт эрс нэмэгдэхээр байна.
Би он гараад БНХАУ-д айлчилна. Тэгэхдээ энэ асуудлаа эцэслэхээр төлөвлөж байна. Урдаас нийт хэрэглээний 20 хувийг хангах боломжтой" гэв.