Төгсөгчид бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гээгдүүлсэн, эсвэл мартсан тохиолдолд "И-Монголиа" системээс цахим лавлагаа авч, элсэлтийн шалгалтаа өгөх боломжтойг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн байна.
Тодруулбал, сурагчид шалгалтын өдрүүдэд бичиг баримтаа мартах, гээж үрэгдүүлэх тохиолдол цөөнгүй гардаг. Ийм нөхцөлд бүрэн дунд боловсролын гэрчилгээний лавлагаа, өөрийн ангийн хүүхэд мөн болохыг гэрчилж тухайн хүний гэрчилгээ зэрэг шаардлагатай бичиг баримт, бүртгэлийн хуудсан дээрх тусгай тэмдэглэгээ зэргийг үндэслэн сурагчийг шалгалтын байранд нэвтрүүлэх юм.