
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагаас нээлтээ хийнэ. Чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана. Хурлаар төсвийн тодотгол, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.
АН-ын зүгээс төсвөө тодотгохдоо Засгийн газрын бүтцээ өөрчилж, яамдынхаа тоог цөөлөхийг шаардаж байгаа юм.
Үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийнэ.