
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй, мөн цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл тэтгэврийн даатгалд (даатгуулагчийн төлөх 8.5%) даатгуулахгүй байж болно.
Ахмад настан тэтгэврийн даатгалд даатгуулахгүй тухай хүсэлт гаргавал ажил олгогч мөн 8.5 хувийн шимтгэлийг төлөх үүргээс чөлөөлөгдөнө. Хуулийн зохицуулалт 2027.01.01-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ажил хөдөлмөр эрхэлж буй өндөр насны тэтгэвэр авагчдыг дэмжсэн зохицуулалт тусгагдсан билээ.
