
Төв аймгийн Сэргэлэн суманд малын гоц халдварт өвчин гарч, өндөржүүлсэн бэлэн байдал заларлажээ. Түүнчлэн хөдөлгөөн хорьсон талаараа Засаг даргын тамгын газраас мэдээлэв.
Одоогоор сумын төвийн багийн 12 айлын малаас гоц халдварт өвчин гарч өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Мөн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарласан аж.
Харин малын ямар төрлийн гоц халдварт өвчин илэрсэн талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас тодруулахад лабораторийн шинжилгээгээр шүлхий өвчин илэрсэн болох нь тогтоогджээ.