
Дээд шүүхийн хуралдаанаар Монгол Ардын Намын даргын өөрчлөлт, намын хөтөлбөр, Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэв.
Улмаар Улсын дээд шүүх Монгол Ардын Намын дүрмийн өөрчлөлтийг хуульд нийцсэн гэж үзжээ. Ийнхүү УИХ-ын дарга Н.Учралыг албан ёсоор МАН-ны даргын албан тушаалд бүртгэв.