
Цахим шилжилт, хиймэл оюунд суурилсан үйлчилгээ, аппликэйшн, цахим бүртгэлийн хэрэглээ өргөжихийн хэрээр Хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудал сөхөгдөж байгаа талаар ХЭҮК-ын гишүүн Г. Нарантуяа мэдээллээ.
Тэрээр "Хотула аппикэйшн нь Монгол Улсын иргэдийн халдашгүй чөлөөт байх, хувийн нууцаа хамгаалуулах эрх, хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй гэдэг асуудлыг Хүний эрхийн хуулийн дагуу шалгах ажиллагаа явуулсан. Тиймээс энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр эрх бүхий албан тушаалтнаас тайлбар гаргуулахаар ХЭҮК-с хандсан. Гэвч албан тушаалтан ирээгүй, албан бичиг ч явуулаагүй. Тиймээс ХЭҮК өөрсдийн хийсэн технологийн туршилт, нийтэд ил мэдээлэл, нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөл зэрэг өөрт байгаа мэдээллийн хүрээнд эдгээр дүгнэлтийг гаргалаа.
Хотула аппикэйшний хэрэглэгчдийг бүртгэх танин баталгаажуулах горим нь хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай зүйлийн V зүйлийн мэдээлэл цуглуулах боловсруулах ашиглахад хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, зөвхөн хуульд заасан үндэслэлээр, эсвэл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу боловсруулах ашиглах зэрэг зарчмуудыг хангахгүй байна.
Хотула аппикэйшн нь төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийг нэг дор үзүүлэхийн тулд нэгдсэн танилт нэвтрэлтийн систем ХАМУГА айди, ДАН систем, хэрэглэгчийг нүүр царайгаар таних баталгаажуулах системүүдийг ямар үйлчилгээ авахаас шалтгаалаад заавал хийх гурван түвшинд танин баталгаажуулж байна. Ийн тусдаа систем бүртгүүлсэн зэрэг нь тус бүрдээ хүний эрх, хүний хувийн мэдээллийг хамгаалах шаардлагад нийцэх ёстой.
Тэгэхээр энэ шийдвэрийг гаргахад хуульд нийцсэн эрхзүйн үндэслэл байх ёстой. Гэвч ХҮЭК-т баримт ирүүлээгүй учраас эрхзүйн үндэслэл байхгүй байна гэж дүгнэсэн. Түүнчлэн Хотула аппикэйшнаас үйлчилгээ авахын тулд Хэрэглэгчийн ажилладаг хэрэглэгчийн байгууллага, албан тушаал, сарын орлого, орлогын эх үүсвэр зэрэг мэдээллийг шаардаж байгаа нь апп-ийн үндсэн зорилгоос хэтэрсэн, өргөн хүрээтэй хувийн мэдээллийг цуглуулж байж болзошгүй байна. Хэрэглэгчийг нүүр царайгаар танин баталгаажуулах зорилгоор зургийг иргэний үнэмлэхний зургаар танин баталгаажуулдаг. Энэ нь хүний хувийн мэдээллийг хамгаалах хуульд зааснаар хүний биометрик мэдээлэл. Тэгэхээр хэрэглэгчийг танин баталгаажуулахдаа ХЭҮК-р үнэлгээ хийх шаардлагатай. Тиймээс Хотула аппикэйшнийг зогсоохыг Нийслэлийн Засаг даргаас шаардаж, шаардлага хэрэгжүүлэх 30 хоногийн хугацаа өгсөн.
Ардчилсан намын цахим хуудаст Монгол Улсын иргэдийн хувийн мэдээлэл автоматаар гарч ирсэн явдал 2026 оны хоёрдугаар сард гарсан. Тиймээс шалгах ажиллагаа явуулсан. Улмаар гурван хэмжээ авах зөвлөмжийг АН-ын даргад хүргүүлсэн.
"Таванбогд Нура" компанийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний систем нь мөн хүний эрх, эрх чөлөө талаасаа өндөр эрсдэлтэй технологи байна. Гэтэл тус системийн талаарх мэдээллийг үйлчлүүлэгчид өгөхгүй, тус систем нь монгол иргэдийн мэдээлэлтэй ажиллах тал дээр хангалттай бэлтгэгдсэн эсэх нь тодорхойгүй байна" гэв.