
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол Улс “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж, Монголын төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, Их эзэн Чингис хааны хүн төрөлхтний түүх, дэлхийн соёл иргэншилд оруулсан хувь нэмрийг дэлхий дахинаа сурталчлан таниулж ирсэн уламжлалтай.

Энэхүү түүхэн уламжлал, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол бахархал – Бүтээлч сар” аяны хоёрдугаар долоо хоногийг “Чингис хаан” долоо хоног болгон зарлажээ . Тиймээс эдгээр өдрүүдэд үндэсний төрт ёс, түүхэн уламжлал, эх хэл, бичиг соёл, зан заншил, өв уламжлал, үндэсний хувцас, урлагийн бүтээлээ танин мэдэх, эрхэмлэн дээдлэх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өрнүүлэхийг зорьж байгаа талаар Соёл урлагийн газраас мэдээллээ.