
Азийн хөлбөмбөгийн холбооны "Challenge League" тэмцээний 2026-2027 оны улиралд Монгол Улсаа төлөөлж дээд лигийн аварга “Улаанбаатар” болон мөнгөн медальт “Төв азарганууд” багууд тоглоно. Манай улсын хоёр баг урьдчилсан шатны тоглолтоо ирэх долоо хоногт өөрийн талбайд хийхээр болсон. Энэ удаа Тайваний лигийн 1, 2-р байранд орсон багууд манай талбайд тоглоно.
Монгол-Тайваний багуудын тоглолт наймдугаар сарын 11-нд хөлбөмбөгийн талбайд болно. Лигийн мөнгөн медальт “Төв азарганууд” баг “Тainan city” багтай тоглоно. Харин лигийн аварга “Улаанбаатар” багийг “Hang Yuan” баг хүлээж байна.