Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 1 жил гаруй хугацааны дараа олон улсын албан ёсны нөхөрсөг тоглолтуудыг хийхээр бэлтгэлээ хангаж байна. Шигшээ баг энэ сарын 31-нд Сингапур, зургаадугаар сарын 5-нд Хонконгийн шигшээ багтай тус тус тоглоно.
Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Итали улсын мэргэжилтэн, UEFA Pro зэрэглэлтэй дасгалжуулагч Марко Ражини томилогдон ажиллаж байна. Шигшээ баг шинэ бүрэлдэхүүнд О.Мижиддорж, Б.Бат-Од, Г.Төгөлдөр, З.Тэмүүлэн, Г.Ганбаяр, М.Батхишиг нарын шилдэг тамирчид багтлаа.
