
Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр суманд годрон өвчний улмаас аравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 32 өрхийн 13 890 ямааг устгалд оруулжээ. Тодруулбал тус аймагт өвчний тохиолдолд бүртгэгдсэнээс хойш 570 ямаа годронгоор өвчлөөд байгаа аж. Улмаар голомтод байсан Цогт сумын 27 өрхийн 11 891, Дэлгэр сумын 5 өрхийн 1 999 ямааг устгасан талаар Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
