
Ерөнхий боловсролын сургуулийн 9–11 дүгээр ангийн сурагчдын дунд кино урлагийн сонирхол, авьяасыг дэмжих, кино бүтээх тухай анхан шатны туршлагад суурилсан мэдлэг олгох зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулж байна.
Тус уралдаанд 21 аймаг болон нийслэлийн кино урлаг сонирхдог, энэ чиглэлээр мэргэжил эзэмших хүсэлтэй сурагчид оролцох боломжтой.
Оролцогчид сонгон шалгаруулалтад дараах 2 хэлбэрийн аль нэгээр оролцох боломжтой бөгөөд хоёуланг нь илгээвэл давуу тал болно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Шалгарсан 100 сурагч “Найрамдал” олон улсын хүүхдийн зусланд зохион байгуулагдах нэг өдрийн сургалт, өдөрлөгт оролцох бөгөөд бүтээлийг ирэх сарын 18 хүртэл хүлээн авах аж.