
Япон улсын Нагоя хотод болж буй Азийн пара наадамд Монгол Улсын баг өндөр амжилт үзүүлж байна. Пара байт харвааны эмэгтэй баг хүрэл медалийн төлөө Ираны багийг 6:2-оор ялж, Азийн пара наадмын медальтан боллоо.
Манай харваачид шөвгийн наймд Индонезийн багийг 6:2-оор ялж, БНХАУ-ын багт 6:2-оор дийлдсэн. Ингэснээр Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Ираны багтай хүрэл медалийн төлөө харваж, ялалт байгууллаа.
Монголын баг Азийн пара наадамд дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, нийт найман медальтайгаар 45 орноос 13-р байрт жагсаж байна. Манай багаас пара байт харвааны хувийн харваанд Д.Сэлэнгээ маргааш алтан медалийн төлөө БНХАУ-ын харваач Гао Зы Ханьтай харвана.