
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл “Лос Анжелес-2028” зуны олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатарыг томилжээ.
Мөн МҮОХ-ны гишүүдийн хурлыг 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товлолоо. МҮОХ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор гишүүдээс бүрдсэн салбар комиссуудыг байгуулахын зэрэгцээ олон улсын жишигт нийцүүлэн байгууллагын бүтцийг шинэчлэн баталж, Гүйцэтгэх захирлын орон тоог нэмэгдүүлэв.