
Дуудлага худалдааны “Christie’s” төвөөс “Pink Floyd” хамтлагийн Дэвид Гилморын “Black Stratocaster” гитарыг 14.6 сая ам.доллароор зарагдсан гэж мэдэгдлээ.
Уг гитарыг Гилмор 1970-1983 онд гарсан бүх цомгийнхоо бичлэгт ашиглаж байжээ. Ийнхүү тус гитар дэлхийн хамгийн үнэтэй гитараар албан ёсоор нэрлэгдэж эхлэв.
Дуудлага худалдааны газраас худалдан авсан хүний нэрийг зарласангүй. Түүнээс өмнө “Nirvana” хамтлагийн Курт Кобейний “MTV Unplugged” тоглолтын гитар хамгийн үнэтэйд тооцогдож байлаа. Энэ гитарыг 2020 онд 6 сая ам.доллароор зарж байсан юм.