
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадам нээлтээ хийхэд 42 хоног үлдлээ. Монгол Улсаас түүхэндээ анх удаа улсын цанын төрлөөр оролцох эрхтэй болсон. Уг эрхийг Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнээс А.Ариунбат авсан. Энэ нь Монголын тамирчдын гурав дахь эрх юм. Ирэх олимпод уралдах болсон А.Ариунбат “Скай ресорт” цанын баазад бэлтгэлээ хийж байна. 2008 онд нээлтээ хийж байсан уг цанын баазад Монгол Улсын уулын цанын өсвөр, залуучуудын баг бэлтгэлээ хангаж байгаа аж.
Харин гүйлтийн цанын хоёр тамирчин БНСУ-д олон улсын тэмцээнд оролцож олимпын өмнөх том сорилтыг хийлээ. “Far East Cup-2025” тэмцээний эмэгтэйчүүдийн 5 км сонгомол зайн уралдаанд Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртэж энэ оны тэмцээнийг дуусгасан.
Мөн энэхүү тэмцээн “Милан-Кортина 2026” олимпод уралдах Б.Ачбадрах, Э.Ариунтунгалагийн нарын цаначдын хувьд том сорилт боллоо. Тэд Пёнчаны олимпын замд долоо хоногийн бэлтгэл хийжээ.
