
Сонгинохайрхан дүүрэгт байрлах 122 дугаар сургуулийг хийн халаагуурт шилжүүлжээ. Тус дүүргийн хэмжээнд нийт таван сургууль, дөрвөн цэцэрлгийг хийн халаагуурт шилжүүлээд байна. 122 дугаар сургууль өмнө нь жилдээ 160 тонн нүүрс ашигладаг байжээ.
Хийн халаагуурт шилжүүлснээр 4200 гаруй сурагч эрүүл аюулгүй орчинд суралцах боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлж байна. “Бороо гоулд” ХХК-ийн санхүүжилтээр, “GASCOM” ХХК хийн халаагуурт шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.