
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр Байдрагийн усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх тухай тогтоол төслийг хэлэлцлээ. Уг төслийн талаар Ерөнхий сайд Н.Учрал "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу эдийн засгийн үр өгөөжтэй гэж үзэж Байдрагийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр тогтож байна. Энэхүү төсөл нь нийгэм болон иргэдэд сөрөг нөлөө байхгүй. Усан цахилгаан станцаас эрчим хүч үйлдвэрлэснээр эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал нэмэгдэнэ. Эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ. Говийн бүсэд том усан сан үүсэх боломж бүрдэнэ.
Олон жил ярьж, удаан хүлээсэн ажил одооо эхлэх гэж байна" гэв.