
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал энэ сарын 17-28-нд Улаанбаатар хотод үргэлжилнэ.
Энэ үеэр дэлхийн 196 орны зочид төлөөлөгч хүрэлцэн ирэх учир авто замын ачааллыг багасгах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хаахаар болсон. Тиймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд үйлчлэх богино эргэлтийн автобус үйлчилнэ. Тодруулбал, энэ сарын 17-ны 06:00 цагаас эхлэн 120 мянгат-Дүнжингарав худалдааны төв-Нарантуул зах гэсэн маршрутаар үнэ төлбөргүй үйлчилнэ.
Харин иргэд, гадны зочид, төлөөлөгчдөд үйлчлэх автобус, авто машинд тусгай тэмдэг наах юм.
Мөн энэ үеэр такси үйлчилгээ эрхлэгчдэд зөвшөөрөл өгөх, төлбөр тооцооны системийг хэрхэн зохицуулахыг Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэн, шийдэх ажээ.