
Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Р.Чойном–90 жил” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлтээ хийв.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 42 дугаар тогтоолоор Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон билээ.
Энэхүү ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газар, Соёл, спорт, алал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын “Өд” сан хамтран энэхүү үзэсгэлэнг дэлгэж байна.
Үзэсгэлэнд Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын туурвисан уран бүтээлээс дээжлэн яруу найраг, уран зураг, сийлбэр, гар бичмэл, баримт бичиг, гэрэл зураг, эд өлгийн зүйлсийг цогцоор нь дэлгэн, олон нийтэд толилуулж байна. Монголын утга зохиол, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан арга хэмжээ энэхүү үзэсгэлэнгээр эхэлж, цаашид эрдэм шинжилгээ, соёл урлагийн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ.
Түүнчлэн яруу найрагчийн амьдрал, уран бүтээлийн өвийг олон нийтэд таниулах зорилгоор 30 хүртэлх насны хүүхэд залууст чиглэсэн “Эрх чөлөө” эссе бичлэгийн уралдаан, Р.Чойномын нэрэмжит “Оюухай” 13 дахь удаагийн яруу найргийн наадам, “Миний Монгол” гар зургийн уралдаан болон “Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ” судлал, шинжлэлийн улсын уралдаан зэрэг соёл, урлаг, шинжлэх ухаан, танин мэдэхүйн олон талт арга хэмжээг улсын хэмжээнд зохиохоор төлөвлөжээ.
-660x0.png)
-660x0.png)
-660x0.png)
-660x0.png)
-660x0.png)
-660x0.png)

-660x0.png)
Тус үзэсгэлэнд түүний яруу найргийн бүтээлийн гар бичмэл, уран зургууд, эдэлж хэрэглэж байсан эд өлөг, амьдрал, үйл ажиллагаанд нь холбогдох түүхэн гэрэл зургуудыг дэглэн толилуулж байна.