
Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад удаан хугацаагаар дараалалд зогсох, хүндрэл чирэгдэл учрахаас сэргийлэх зорилгоор дараалал харгалзахгүй үйлчлэх шийдвэр гаргалаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дараалал харгалзахгүй шатахуун авахдаа тээврийн хэрэгслийн тусгай таних тэмдэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхээ хамтад нь үзүүлэх шаардлагатай.
Мөн бусад жолооч, иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дараалал харгалзахгүй үйлчлүүлэх эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцож, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.