
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж эхэллээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох саналаа Ерөнхий сайд чуулганы хуралдаанд танилцууллаа.
Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээ өөрөө томилж, чөлөөлөх эрхтэй бөгөөд УИХ-д зөвхөн танилцуулах үүрэгтэй. Ерөнхий сайдын танилцуулагтай холбогдуулан УИХ-ын 10 гишүүн нэр дэвшигчид болон Засгийн газрын тэргүүнээс асуулт асууж байна.