
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны гуравдугаар сарын 09-ний хуралдааны 11 дүгээр тогтоолоор баталсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар нь Цэцийн 2021 оны нэгдүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хяналтын журмаар эцэслэн шийдвэрлэх Цэцийн Их суудлын хуралдааныг энэ сарын 29-нд товлосон.
Энэхүү хуралдаанд Улсын дээд шүүхийг төлөөлөн оролцох итгэмжилсэн төлөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд холбогдох баримтын хамт ирүүлжээ.
Иймд маргааныг бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын чөлөөтэй мэтгэлцэх боломжийг хангах үүднээс маргааныг хянан шийдвэрлэх Их суудлын хуралдааныг хойшлуулж, ирэх тавдугаар сарын 13-ны 9.30 цагт хийхээр товложээ.