
Катарын Доха хотын M7 үзэсгэлэнгийн төвд “Дэлхийг тойрсон үнэт эдлэл” нэртэй томоохон үзэсгэлэн үргэлжилж байна. Катарын музейнүүд болон Ван Клиф Арпелсийн үнэт эдлэлийн урлагийн сургуулийн хамтын ажиллагаагааны хүрээнд зохион байгуулсан уг үзэсгэлэнд 500 гаруй үнэт эдлэл, урлагийн бүтээл, гэрэл зураг, баримал багтжээ.
Тус үзэсгэлэн нь далай тэнгис, байгаль, сансар огторгуй, биеийн гоёл чимэглэл, нийгмийн байр суурь зэрэг долоон сэдвээр дамжуулан хүн төрөлхтний гоёл чимэглэлийн уламжлалыг харуулж байна. Зарим бүтээлийг олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлж байгаа бөгөөд үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 26 хүртэл үргэлжилнэ.