МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцүүллээ.  

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй, зөвхөн Үндэсний хороод толгойлж байсан сайд нарыг үргэлжлүүлэн томилохгүй байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр Ерөнхий сайдаасаа гадна 19 сайд ажиллахаар болж байна. Харин яамны тоо 16 хэвээрээ байх нь. 

Мөн УИХ-аас баталсан 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахгүй. Тиймээс асуудлаа мэдэж байгаа сайд нарыг дараагийн Засгийн газарт үлдээнэ гэдгээ Ерөнхий сайд Удирдах зөвлөлдөө мэдэгджээ. 

Г.Занданшатарын Засгийн газар дараах бүрэлдэхүүнтэй байх ажээ.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал

Шадар сайд С.Амарсайхан

Шадар сайд Т.Доржханд 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

Сангийн сайд Б.Жавхлан

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан

Хүнс, хөдөө аж, ахуйн сайд Ж.Энхбаяр

Хот байгуулалт, барилга, оронсууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан

Батлан хамгаалахын сайд Д.Батлут

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Э.Батшугар

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар

Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд Ч.Ундрам

Боловсролын сайд П.Наранбаяр

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар