
Иран улс Персийн булан дахь стратегийн чухал гарц болох Ормузын хоолойг хатуу хяналтдаа байлгасаар байгаа ч Испанийн хөлөг онгоцуудад нэвтрэх боломж олгоход бэлэн байгаагаа илэрхийллээ.
Испани дахь Ираны Элчин сайдын яамнаас мэдэгдэл хийхдээ “Испани улсыг олон улсын хуулийг хүндэтгэдэг орон гэж үзэж байгаа тул Мадридаас ирэх аливаа хүсэлтийг нааштайгаар авч үзнэ” гэдгээ онцолсон байна.
Энэхүү мэдэгдэл нь Испанийн Ерөнхий сайд Педро Санчез Ираны эсрэг явагдаж буй дайныг “хууль бус” хэмээн шүүмжилсний дараа гарчээ. Тэрбээр парламентын хуралдаанд “Ойрхи Дорнодод унаж буй бөмбөг бүр манай гэр бүлийн зардалд нөлөөлж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Иран дайн эхэлснээс хойш Ормузын хоолойд хяналтаа тогтоосон хэвээр байгаа нь дэлхийн эрчим хүчний зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж, өдөрт ойролцоогоор 4.3 сая баррель газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсгээд байна. Дэлхийн нефть, хийн тавны нэг орчим нь энэ гарцаар дамждаг бөгөөд нөхцөл байдал ялангуяа импортод ихээхэн хамааралтай Азийн орнуудад хүндээр тусчээ. Тухайлбал, Филиппин улс шатахууны нөөц ердөө 45 хоногийн хэмжээнд хүрснийг анхааруулсан байна.
Дэлхийн газрын тос, байгалийн хийн ойролцоогоор тавны нэг нь энэ хоолойгоор дамжин өнгөрдөг бөгөөд Ираны хяналт чангарахтай холбоотойгоор дэлхийн эрчим хүчний зах зээлд савалгаа үүсээд байна.