
УИХ Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталлаа. Үүнтэй холбогдуулан уг хуулийн төслийг санаачлагчид мэдээлэл хийлээ.
О.Номинчимэг: -Хуулийн хэлэлцүүлгийг мэтгэлцээнтэй явуулж болдог гэдгийг харуулсан хууль батлагдлаа. 13 жилийн турш шинэчлэгдээгүй байсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалах алхам хийлээ. Энэ хуулийн өөрчлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 2030 он гэхэд тамхидалтыг 13 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн.
А.Ариунзаяа: -Электрон тамхинаас янжуур тамхитай адилхан татвар авна. Мөн гаа, жимсний амт, үнэртэй бүх төрлийн тамхины худалдааг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хориглож байгаа. Хамрын тамхины гааг бол хориглоогүй.