
Чөлөөт бөхийн U17 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжины нийслэл Баку хотноо үргэлжилж байна.
Монголын шигшээ баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 65 кг-д өрсөлдсөн Б.Ариунзул Казахстаны Абдималик Айшаг 4:0- ээр ялж Дэлхийн аварга боллоо.
Б.Ариунзул эхний тойрогт Украйны Бухтина Иринаг 5:0, дараагийн учраа Узбекстаны Азимова Шахзодаг 11:0 -ээр элт давуу ялж хагас шигшээд Беларусын Брахинетс Палинаг 7:1-ээр ялж аваргын төлөө шалгарсан юм.
Түүний хувьд “Төгс” дэвжээний дасгалжуулагч агсан Ч.Пүрэвбаярын удирдлага дор бөхийн спортод хөл тавьж байжээ.