
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадмын гүйлтийн цанын тэмцээний спринт буюу ойрын зайн уралдаан өнөөдөр эхэллээ.
Эмэгтэйчүүдийн спринт уралдаанд 89 тамирчин өрсөлдөж байгаагаас Э.Ариунтунгалаг 68-р байраар урьдчилсан гарааг дуусгалаа. Эндээс 30 тамирчин цааш хасагдах шатанд өрсөлдөх эрхийг авлаа.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн ангилалд гурав дахь олимпын наадамд оролцож буй Б.Ачбадрах спринт уралдаан хийнэ.
Гэрэл зургийг Д.Нямбилэг