
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭХ), түүний гишүүн улсууд болон Монгол Улсын хооронд байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуульд гарын үсэг зурлаа.
Хоёр орны төлөөлөгчид Минск хотноо уулзаж тус баримт бичигт ийнхүү гарын үсэг зурцгаажээ.
Хэлэлцээрийн хүрээнд хязгаарлагдмал нэр төрлийн барааг гаалийн татваргүй болон хөнгөлөлттэй нөхцлөөр харилцан экспортлох юм. 2024 онд хийсэн ОХУ-ын экспортын хэмжээ 2.3 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.
2024 онд ЕАЭХ-ны тарифын хүрээнд Монгол Улсаас ОХУ-д хийсэн импорт ойролцоогоор 0.04 тэрбум ам.доллар байсан билээ.