
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт болон сонгомол бөхийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 24-нөөс ирэх сарын 1-нд Казахстаны Астана хотод зохион байгуулна. Энэ жилийн тэмцээн сонгомол барилдаанаар ирэх бямба гарагт эхэлнэ. Манай улсаас 55 кг-д М.Даваабанди, 87 кг-д Ц.Батбаяр, 97 кг-д “Айчи-Нагоя”Азийн наадмын хүрэл медальт Г.Ганхуяг нар өрсөлдөнө.
Сонгомол барилдааны эхний өдөр 55, 60, 77, 82 кг-ын жингийн барилдаан болно. Харин чөлөөт бөхийн ДАШТ ирэх мягмар гарагт эмэгтэй 50, 57, 65, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ.