Монгол Улсын Ерөнхий сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Үндэсний музейд тусгай үзэсгэлэн дэлгэнэ.
Энэхүү үзэсгэлэнд Ерөнхий сайд Агданбуугийн Амарын эд өлөг, архивын баримт бичиг, түүхэн гэрэл зураг, ном бүтээлийн дээжээс дэлгэх юм. Агданбуугийн Амар нь 1886 онд одоогийн Булган аймгийн Бугат суманд Агданбуугийн хөвүүн болон мэндэлжээ. Тэрээр 1924-1926 онд Аж ахуйн Яамны Сайд, 1926-1928 онд Дотоод Яамны Сайд бөгөөд Ерөнхий Сайдын жинхэнэ орлогч Сайд, Эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгч, 1928-1930, 1936-1939 онуудад БНМАУ-ын Ерөнхий Сайд, 1930-1932 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан XX зууны Монголын төр нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтэн билээ.
Нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 03 дугаар сарын 01-ны 10:00 цагаас Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд болно.
