
Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын өндөр чансаатай багуудын оролцож буй PGL Cluj-Napoca 2026 тэмцээн Румын улсад тав дахь өдрөө үргэлжилж байна.
1.2 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнөө орой зохион байгуулагдана.
"The MongolZ" багийн хувьд нэгдүгээр тойрогт Бразилын paiN Gaming багийг хожсон бол хоёрдугаар тойрогт Францын "Vitality" багт ялагдсан. Тэгвэл өчигдөр Украины "B8" багийг хожсоноор тойргийн шатанд хоёр хожил, нэг хожигдолтой болсон. Ийнхүү шөвгийн наймд шалгарахын төлөө Украины "Natus Vincere" багтай өнөө орой 21:00 цагаас тоглохоор болж байна.
Хоёр багийн хувьд 2025 онд нийт долоон удаа учраа таарч тоглоход "The MongolZ" баг ердөө хоёр удаа хожжээ. Хамгийн сүүлд 2025 оны аравдугаар сард "Thunderpick world championship" тэмцээний шөвгийн дөрөвт учраа таарахад Украины баг 2:1 онооны харьцаатай хожсон юм.