
Болгарын Софи хотод 77 дахь удаагийн “Странджа” олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 1-ний хооронд боллоо. 36 орны боксчид оролцсоноос Монгол Улсын баг гурван хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Х.Билгүүнсайхан, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд залуу мастер Э.Номундарь, 60 кг-д өсвөрийн болон залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт М.Намуун нар медалийн эзэд боллоо.
“Странджа” олон улсын тэмцээнд 36 орон оролцсоноос 18 улс нь ямар нэгэн медаль хүртжээ. Монголын баг гурван хүрэл медальтайгаар 13 дугаар байрт жагслаа.