
10-наас 11-нд шилжих шөнө Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр, 11-ний өдөр Хэнтий аймгийн нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно.
11-ний өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
07-р сарын 10-ны 20 цагаас 07-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, Хангайн уулсаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.