
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх долоо хоногт Монголд болно. Тэмцээнд Азийн 43 орны 1300 гаруй шилдэг тамирчин пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр тавдугаар сарын 26-н хүртэл хүч сорих юм. Тэмцээнд оролцох баг тамирчдын түрүүч болох Тайланд, Филиппин, Сингапур улсын тамирчид манай улсад ирлээ.
Хоёр жилд нэг удаа болдог Азийн аварга шалгаруулах тэмцээн нь тивдээ олимпын хамгийн өндөр оноо олгодог гэдгээрээ өндөр ач холбогдолтой юм. Мөн энэ тэмцээнээс ирэх есдүгээр сард Японд болох Азийн зуны XX спортын наадамд өрсөлдөх эрх олгоно. Тодруулбал, жин тус бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчид Азийн наадамд өрсөлдөх эрхтэй болох аж. Түүнчлэн Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чое Чунвон өөрийн биеэр хүрэлцэн ирэхээр болжээ. Мөн нээлтийн ажиллагааны үеэр "Америк америкчууд" шоуны “Алтан баззер”-ийн эзнээр тодорсон үзүүлэх тоглолтын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож таеквондогийн урлаг, хүч чадлын гайхамшгийг толилуулах аж.
Тэмцээний нээлт тавдугаар сарын 19-д М Банк Аренад болно.