
“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор хоёр өдөр үргэлжилсэн Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт өнөөдөр (2026.10.13) өндөрлөлөө.
Дэлхийн дөрвөн тивийн 32 улс, 20 гаруй парламентын болон олон улсын байгууллагын 150 шахам албан ёсны төлөөлөгч оролцсон тус чуулга уулзалтаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг бодит нөлөөлөлд хүргэх, эмэгтэй улс төрчдийн манлайллыг өсгөн нэмэгдүүлэх талаар харилцан туршлага солилцсон бүгд хурлын зэрэгцээ жендэрийн асуудлаарх эрх зүйн шинэчлэл, олон улсын хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэх арга замыг хөндсөн салбар хуралдаанууд боллоо. Мөн эмэгтэйчүүдийн нөлөөллийг бүх салбарт нэмэгдүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах, тэдний манлайллыг дэмжих дэмжлэгийн тогтолцоог хэрхэн бий болгох тухай салбар хуралдаанууд өнөөдөр үргэлжилсэн юм.

Чуулга уулзалтаас гаргасан төгсгөлийн баримт бичигт эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд зөвхөн төлөөлөл хэрэгжүүлээд зогсохгүй хууль тогтоомж, бодлогын шийдвэрт тусгалаа олж байх ёстойг онцолж, энэ талаарх тогтвортой өөрчлөлт нь ганц байгууллага, эсвэл ганц улсын хүчин чармайлтаар бус, олон улсын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийн үр дүнд бий болно гэдэг дээр чуулга уулзалтад оролцогчид санал нэгдсэнийг дурджээ.
Чуулга уулзалтын хүрээнд оролцогчид хэд хэдэн гол асуудлыг тодорхойлсон байна. Үүнд,
Мөн чуулга оролцогчдын өрнүүлсэн хэлэлцүүлэг, илэрхийлсэн байр суурьт тулгуурлан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмж, чиглэлийг дөрвөн үндсэн хүрээнд тодорхойлжээ.
Мөн баримт бичигт эмэгтэй парламентчдын цаашдын хамтын ажиллагаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон гарсан ахиц дэвшлийн талаар дараа дараагийн уулзалтуудаар дүгнэж байхыг санал болгосон байна.