
Хотын дарга Х.Нямбаатар нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй ААН-үүдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр компаниуд шатахууны асуудлаас үүдэн тээвэрлэлтийн зардал өсөж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул үнээ нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх асуудлыг хөнджээ. Улмаар нөгөөдрөөс үхрийн махны үнийг 3000 төгрөгөөр нэмэгдүүлж 18 000, хонины махны үнийг 2000 төгрөгөөр нэмж, 15 000 төгрөгөөр худалдаалах боллоо.
Махны үнэ үүнээс цааш нэмэгдэхгүй бөгөөд одоогийн бэлтгэсэн мах нийслэлийн 4 болон 5-р сарын хэрэгцээг бүрэн хангана гэж үзэж байна. Цаашид махыг зөвхөн жижиглэнгээр худалдан борлуулалтын цэгийн тоог 200 гаруйгаар нэмж 600 болгохоор боллоо.