Дэлхийн шатрын “Топ-5” лигийн нэг Туркийн “Супер лиг”-ийн тэмцээн өндөрлөлөө. Тус лигийн эмэгтэйчүүдийн ангилалд Д.Номин-Эрдэнэ тэргүүн байр эзэлж хошой алтан медалийн эзэн болжээ.  

2025 оны лигийн тэмцээн Турк улсын Анкара хотод  зохион байгуулагдсан юм. Д.Номин-Эрдэнэ Туркийн “Супер лиг”-т "Тарсус Зэка" клубээс эмэгтэй ангилалд уригдан оролцжээ.

Тэрээр тэмцээний эмэгтэй ангилалд Хятадын их мастер Жу Жинэр болон “GM-1”,  “IM-10”, “WGM-5”, “WIM-5” гэсэн дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын бүрэлдэхүүнтэй 15 өргийн турш хүнд ширүүн өрсөлдөөнийг өрнүүлсэн байна.