
Хархираа голын усны түвшин олон жилийн дунджаас давж, урсгал ширүүсэж, үерийн түвшинд хүрчээ.
Иймээс иргэд, малчид, жолооч нарыг тухайн голоор зорчихгүй байх, баталгаат гүүр, гармаар зорчих, ус гатлах оролдлого хийхгүй байх, мөн хүүхдийг голын усанд хараа хяналтгүй тоглуулахгүй, үерийн аюултай бүсэд ойртохгүй байхыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхаарууллаа.
Мөн сум, орон нутаг руу зорчих иргэд, жолооч нар, малчид, аялал, зугаалгаар яваа хүмүүс цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүр танилцаж, болзошгүй гэнэтийн үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулсан байна.