
Монгол Улс 2026 оны эхний найман сарын байдлаар дэлхийн улс орнуудтай 22 773.5 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ.
Үүнээс 14 400.1 сая ам.долларын бараа, түүхий эдийг экспортолж, 8 373.5 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг импортолсон байна. Улмаар гадаад худалдааны тэнцэл 6 026.6 сая ам.долларын ашигтай гарчээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:
Экспорт 57.2 хувиар өсөж, 14.4 тэрбум ам.долларт,
Импорт 12.0 хувиар өсөж, 8.4 тэрбум ам.долларт,
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 36.8 хувиар өсөж, 22.8 тэрбум ам.долларт хүрчээ.

