Тэрбээр ёслолын өмнө Төрийн 9 хөлт их цагаан туг болон Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Д.Сүхбаатарын талбайд Төрийн хүндэт харуулын дарга, ахмад Б.Энхманлай айлтгал өргөсний дараа хөгжимд Төрийн дуулал эгшиглэв.
6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ёслолын цагаан тугт хүндэтгэл үзүүлж, Хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилж, амжилт хүслээ.
Мөн хүндэтгэн үдэх ёслолд хүрэлцэн ирсэн Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, төрийн өндөр албан тушаалтан, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, иргэдийн төлөөлөлтэй мэндчилэв.
Хүндэтгэн үдэх ёслолд УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төр, засгийн төлөөлөл оролцлоо.