
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Отгонжаргал “Парис 2024” олимпын наадмын дараа спортоосоо түр завсарлага аваад байсан юм. Хамгийн хөнгөн жин 50 кг-д барилддаг тэрээр охинтой болсны дараа дэвжээндээ дахин ирж энэ жилийн ДАШТ-ий сонгон шалгаруулалтын сорилтоос эрхийн болзол хангасан. Дэлхийн дэвжээ, олимпын наадамд олон удаа амжилттай барилдсан Д.Отгонжаргал Казахстаныг зорих багийн бүрэлдэхүүнд багтлаа.
“Астана 2026” ДАШТ-д Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ /Төгс/, 61 кг-д Г.Батнасан /Төгс/, 65 кг-д Б.Зэнээмэдэр /Тэхмөнх/, 70 кг-д Т.Тулга /Хүч/, 74 кг-д Б.Ган-Эрдэнэ /Арслан/, 79 кг-д О.Сүлдхүү /Алдар/, 86 кг-д Н.Батбилгүүн /Алдар/, 92 кг-д Ц.Ганбат /Алдар/, 97 кг-д Т.Дэмчигдорж /Алдар/, 125 кг-д Б.Намбардагва /БГД АА/ нар барилдана.
Харин эмэгтэйчүүдээс 50 кг-д Д.Отгонжаргал /МЧБХ/, 53 кг-д Б.Отгонтуяа /Алдар/, 55 кг-д Ц.Намуунцэцэг /СТС/, 57 кг-д Б.Хулан /Аврагч/, 59 кг-д Х.Болортуяа /Аврагч/, 62 кг-д Т.Алтжин /Хилчин/, 65 кг-д Т.Энхжин /Алдар/, 68 кг-д Э.Дэлгэрмаа /Хүч/, 72 кг-д З.Болортунгалаг /Хилчин/, 76 кг-д Э.Даваанасан /Алдар/ нар барилдахаар болсон байна.
Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан Улсын нийслэл Астана хотноо аравдугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдана.