
Нийслэлд жилд хоёр удаа автомашингүй өдөр зохион байгуулж, энэ үеэр спортын болон эрүүл мэндийн арга хэмжээ болдог билээ. Өнөөдөр болж буй "Автомашингүй өдөр"-өөр замын хөдөлгөөнийг 18:00 хязгаарлаад байна.
Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл, Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар, Цаг уурын уулзвараас Төрийн ордон болон Чингис хааны музей, МУИС, ШУТИС, МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
Мөн нийслэлийн төв талбайд "UB food festival" хоолны өдөрлөгийг нээлээ. Өдөрлөг есдүгээр сарын 30-ныг дуустал тав хоног үргэлжлэх аж. Өдөрлөгийн үеэр мэргэжлийн тогооч нарын хоолны үзүүлбэр, хөгжөөнт тоглоом, олон орны хоол, амттан, дуу хөгжмийн арга хэмжээ болно гэдгийг Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Хоолны өдөрлөг нь задгай талбайд болох бөгөөд өдөр бүр 10:00-22:00 цагийн хооронд нээлттэй байх аж. Тус арга хэмжээг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна.