МУГТ Э.Цэндбаатар "WBC" бүсний төлөөх тулаанаа өнөөдөр АНУ-д хийж, ялалт байгууллаа.
Түүний өрсөлдөгч мэргэжлийн бокст 19 тулалдахдаа 18 ялж, ганцхан ялагдал хүлээсэн Барбадос улсын тамирчин Кобиа Бриди байв. Харин МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэн дээр 14 тулаан хийхдээ нэг ч ялагдал хүлээгээгүй бөгөөд 14 ялалтынхаа зургаад нь KO буюу хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялаад байсан юм.

