
Монголын волейболын холбооноос энэ долоо хоногт үндэсний шигшээ багийн ахлах дасгалуулагчийг шинээр томилсон. U18 үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б. Мөнгөнхуяг /эрэгтэй/, Р. Хангай /эмэгтэй/ томилогдсон. Тэгвэл эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Сербийн мэргэжилтэн Моро Бранислав ажиллахаар болжээ. Дэлхийн 16 улсад ажилласан арвин туршлагатай Моро Бранислав хамгийн сүүлд Узбекистан улсын U19 багийн дасгалжуулагчаар ажиллажээ.
Ташрамд дуулгахад, Монголын эмэгтэй шигшээ баг ирэх наймдугаар сард Хонконгт болох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болон есдүгээр сард Японд болох Азийн наадамд оролцох юм.