
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган, хөнгөн цагааны зарим бүтээгдэхүүний тарифыг цуцлахаар төлөвлөж байгаа тухай Financial Times мэдээлэв.
Цагаан ордны засаг захиргаа тарифт хамрагдах барааны жагсаалтыг хянаж байгаа бөгөөд хэд хэдэн бүтээгдэхүүнийг хасах, жагсаалтыг өргөжүүлэх бус харин илүү зорилтот арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг эх сурвалжууд нотолж буй аж.
Баасан гарагт Лондонгийн металлын биржийн арилжаагаар хөнгөн цагааны үнэ 1.2 хувиар буурч, тонн тутамдаа 3063 ам.доллар болсон.
Өнгөрсөн зун АНУ импортын ган, хөнгөн цагаан болон хөнгөн цагаан агуулсан олон төрлийн бүтээгдэхүүний тарифыг 50 хүртэл хувь нэмэгдүүлсэн нь барааны үнэ өсөхөд хүргэсэн билээ. АНУ-ын Худалдааны яам болон Худалдааны төлөөлөгчийн газрын албан тушаалтнууд хөнгөн цагаан савлагаатай хүнс, ундааны үнэ өссөн нь хэрэглэгчдэд тарифын хохирол учруулж байгааг хүлээн зөвшөөрч байна.
FT-ийн мэдээлснээр, арваннэгдүгээр сард болох завсрын сонгуулийн өмнө Трампын нэр хүндийг өргөх үүднээс Цагаан ордон үнийн хямралыг даван туулахыг хичээж байгаа аж. Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкны судалгаагаар өнгөрсөн жил АНУ-ын импортын өндөр тарифын ачааллын 90 хийг Америкийн бизнес эрхлэгчид болон хэрэглэгчид үүрчээ.