
Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай улсын гадаад валютын албан нөөц тасралтгүй өссөөр байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ жилийн мэндчилгээндээ "Ард иргэд, баялаг бүтээгчид, төр, засаг хамтдаа хичээн зүтгэсний үр дүнд манай улсын эдийн засаг зургаан хувиар өсөж, нэг хүнд ногдох ДНБ 7000 ам.долларыг давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц зургаан тэрбум ам.доллар болж, Монгол Улсын зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрлээ" хэмээн хэлсэн юм. Тэгвэл Монгол Улсын гадаад валютын албан нөөц долоон тэрбум ам.доллар давж, түүхэн дээд түвшинд хүрснийг Монголбанкнаас мэдээллээ. Энэ нь өмнөх сараасаа 19 хувиар буюу ойролцоогоор нэг тэрбум ам.доллароор нэмэгджээ.
2025 оны сүүлийн улиралд гол түүхий эдүүдийн экспорт нэмэгдсэн нь гадаад валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн байна.