
Ойрын өдрүүдэд буюу долоодугаар сарын 23–26-нд ихэнх нутгаар агаарын температур өмнөх өдрүүдээс нэмэгдэж, ялангуяа төвийн аймгуудын нутгаар өдөртөө +30 хэм, говийн бүс нутгаар +38 хэмээс давж хална.
Иймд иргэдийг халуунд удаан хугацаагаар байхгүй байх, наршилтаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.
Мөн хангалттай хэмжээний ус уух, нимгэн, цайвар өнгийн хувцас өмсөх, малгай, шүхэр хэрэглэх, өдрийн хамгийн халуун үе болох 11:00–16:00 цагийн хооронд удаан хугацаагаар гадаа байх, зорчихоос аль болох зайлсхийхийг зөвлөж байна.