Гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн баруун аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Улмаар цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байгааг Ус цаг агаар, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн,
Цас орох нутгуудаар халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарч, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарууллаа.